Тавтай морилно уу!

Та мэдээллийн эрин зууны иргэн болсон уу?

2016-01-16, 21:15

ИНТЕРНЭТЭЭР АЖИЛ ХИЙЖ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛООРОЙ...

NeoBux сайт нь 2008 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа, энэ төрөлдөө хамгийн шилдэг гэгддэг сайт юм. Ажиллах зарчим нь: өдөрт тодорхой тооны сурталчилгаа үзэж хөлс авна, мөн дороо гишүүн элсүүлж тэдгээрийнхээ үзсэн сурталчилгаанаас бас хөлс авдаг. Хэрвээ та үнэхээр уйгагүй ажиллаж чадвал өдөрт 20 - 30$, бүр тэрнээс ч илүүг олох боломжтой. Харин олсон
мөнгөө Payza юмуу PayPal - гаар дамжуулан олон улсын картаар авна.
Neobux-ын дүрэм ба анхааруулга:
- НЭГ IP ХАЯГНААС НЭГ Л УДАА БҮРТГҮҮЛНЭ.ОЛОН УДАА БҮРТГҮҮЛЭХ ГЭВЭЛ ТАНЫ ДАНС ХААГДАНА.
- Байнга интернэтэд ордог байх...
Доорх бүртгүүлэх зааврыг сайтар уншаад ягштал дагаж хийгээрэй...
1. Шинээр бүртгүүлж байгаа бол та заавал доорх линкэн дээр дарж бүртгүүлээрэй. Ингэснээр миний гишүүнээр бүртгүүлж, ойлгохгүй зүйл байвал надаас асууж болно.
Энэ линкэн дээр дараарай. 


2. Зураг дээр дарахад NeoBux сайт руу орох бөгөөд баруун дээд буланд байгаа  Register  гэсэн дээр дарна.

3.  Register   дээр дармагц доорх нүднүүд гарч ирнэ.

Username - Таны NeoBux дахь хэрэглэгчийн нэр.
Password - Нууц үг
Password confirmation - Нууц үгээ баталгаажуулж дахин бичнэ.
Email - Өөрийнхөө хувийн Мэйл хаягийг бичнэ.
Payza/PayPal Email - Онлайн дансанд бүртгүүлсэн мэйл хаягаа бичнэ. ( Хэрвээ байхгүй бол Payza.com ,PayPal.com руу орж бүртгүүлнэ үү.  )
Birth Year - Төрсөн он
Verification Code - Энд баруун талд өгөгдсөн үсэгнүүдийг бичнэ.
Ингээд доорх жижигхэн дөрвөлжин нүдийг чагтлан  Continue  товч дээр дарна.
4. Ингээд таны бүртгүүлсэн мэйл хаягт код ирэх бөгөөд тэр кодыг хуулна.
Хуулсан кодоо Validation code for гэсэн нүдэнд бичнэ. Тэгээд доор нь байгаа Verification code гэсэн нүдэнд хажууд нь байгаа үсэгнүүдийг хуулж бичээд  Finish registration  дээр дарна.

Ингээд та Neobux ийн гишүүн боллоо, баяр хүргэе!


Хэрхэн ажиллаж мөнгө олох вэ?


NeoBux дээр мөнгө олох хэд хэдэн боломж бий. Энэ нь:
  1. Өөрөө реклам үзэж мөнгө олох
  2. Хонжворт сугалаанд оролцох, бичлэг үзэх, зарим даалгавар биелүүлэх замаар нэмэлт орлого олох
  3. Түрээсийн гишүүдийн төлбөр
  4. Таны элсүүлсэн гишүүдийн төлбөр зэрэг болно.
Хэдий хэрийн мөнгө олох боломжтой вэ?
Хэрвээ та өдөр бүр тодорхой хугацаа ( өдөр бүр 30 минут ) зарцуулан өгөгдсөн зааврын дагуу ажиллаж чадвал сард 1000 доллар олох боломжтой. Сард хэдэн мянган $ олдог хэрэглэгчид ч бий.
Гэхдээ ийм хэмжээний мөнгө зүгээр л алган дээр чинь буугаад ирчихгүй. Та тэвчээртэйгээр зүтгэж чадвал NeoBux-ийн олон хэрэглэгчийн адил зорилгодоо хүрэх болно. 
Ингээд системийн дотор хэрхэн ажиллах зааврыг алхам тус бүрээр өгье.

1-р алхам - 0.60 $

Эхний 2 долоо хоног бол хамгийн шантарч мэдэх үе байдаг. Хэрэглэгч нэг бол системдээ үлдэж үргэлжлүүлэн ажиллана, нэг бол учраа сайн олоогүйгээс хаян гардаг.
Эхний 15 хоногт хэрэглэгч зарим талаар хязгаарлагдмал байна. Жишээ нь: гишүүн элсүүлж болохгүй, зүгээр л санал болгосон рекламыг үзэх эрхтэй. Хэрвээ та энэ хугацаанд 100-аас доошгүй реклам үзэж чадсан бол 15 хоногийн дараа хязгаарлалтыг хүчингүй болгоно.
Эхний үеийн гол зорилго бол гишүүн түрээслэх процессийг эхлүүлэх 0.60 $-ыг олж авах ажиллагаа юм. Та эхэн үедээ мөнгө олж шалихгүй нь үнэн. Ойролцоогоор өдөрт 0.04 $, 15 өдрийн дараа 0.60 $ болно. Энэ бол таны анхны зорилго. ( Хэрвээ тодорхой даалгавар биелүүлбэл энэ хэмжээний мөнгийг арай хурдан олж болно )
Сайтдаа амжилттай бүртгүүлсний дараа доорх зурган дээр улаанаар хүрээлсэн  view advertisement гэсэн бичиг нь дээр дарна. Хажууд нь байгаа тоонууд нь танд одоогоор өгөгдсөн реклам юм.
 View advertisement -руу ороход доорх 20 - 30 реклам гарч ирнэ. Ихэвчлэн 0.001$ хөлстэй рекламууд гарч ирэх боловч хааяа 0.01$ цалинтай реклам ч гарч ирнэ. Рекламан дээр дарахад улаан цэг гарч ирэх бөгөөд тэр цэгэн дээр дарахад шинэ хуудас руу дамжиж орно.
Шинээр дамжиж орсон хуудас ачааллаж дуусахад дээд талд байх Neobux -ийн O үсэг шар тойрог гүйх бөгөөд дуусмагц  Close  гэсэн бичиг гарч ирж, түүн дээр дарна. Ингэж та өөрт чинь өгсөн рекламнуудыг бүгдийг нь үзэж дуусгах ёстой.
Жич: Рекламны блокийн өнгөөр ялгагдах хэд хэдэн төрлийн зарлал байдаг. Хөх ягаан нь 0.001 $ үнэтэй тогтмол зар, хөх нь 0.005 $ үнэтэй уламжлалт динамик зар ( хааяа л гарч ирдэг ), улбар шар нь 0.001 $ үнэтэй тусгай зар ( гишүүдээсээ орлого авахын тулд үүнийг заавал дарна ) байдаг. Харин саарал нь санал болгоогүй юм уу, эсвэл үзчихсэн зар юм.
Ингээд та бүртгүүлснээс хойш 15 хоногийн дотор эдгээр рекламнуудыг өдөр болгон үзэж 0.60$ заавал олох шаардлагатай. Харин 15 хоног өнгөрсний олсон мөнгөөрөө гишүүн түрээслэн авч гол ажлаа эхэлнэ.

2-р алхам – Гишүүн элсүүлж мөнгө олох

Дороо гишүүн элсүүлэх 2 зам байдаг.
  1. Урилгаар дороо гишүүн элсүүлэх
  2. Түрээсийн гишүүд худалдаж авах
Эхний арга, урилгаар доороо гишүүн элсүүлэхдээ баруун талд байгаа Banner гэсэн бичиг дээр дарахад гарч ирэх Link гэсэн холбоосоор хүмүүсийг бүртгүүлж өөртөө элсүүлнэ.
2 дахь арга, та дансандаа 0.60 $-той болсон тул гишүүн түрээслэх эрхтэй болно. Аккаунтынхаа гол цонхонд байгаа "Referrals" товчийг дарахад хэдий тооны гишүүн түрээслэх шаардлагатайг сонгох цонх гарч ирнэ. Жишээ нь 3 гэсэн тоог дарахад түүний дор 3 гишүүний түрээсний үнэ 0.60 $ гарч ирэх бөгөөд таны үндсэн данснаас төлбөр хийгдэж баталгаажна. Баяр хүргэе! Одоо та дороо түрээсний гишүүдтэй боллоо.
Дороо гишүүдтэй болмогц тэдэнд зориулсан AutoPay тохиргоог заавал нээнэ. Түрээсний гишүүдтэй болмогц таны нэрний хажууд хамгаалалтын шар  малгайтай ажилчны дүрс гарч ирдэг.
( Цэнхэр малгайтай нь таны шууд элсүүлсэн гишүүд, шар малгайтай нь түрээсийн гишүүд байх болно. )
Мөн түрээсийн гишүүд рүү ороод "AutoPay" гэснийг "Enabled" болгоход таны гишүүд реклам үзэх болгонд түрээсийг нь автоматаар 1 хоног сунгадаг болно. Ингэснээр идэвхтэй гишүүд өдөр бүр өөрсдөө төлбөрөө хийж эхлэх ба та бага зэргийн орлого олоод зогсохгүй биеэр хяналт тавьж байхад эвтэйхэн болно.
Ингээд таны 3 гишүүн идэвхтэй ажиллаж өдөр бүр заавал үзэх 4 улбар шар рекламаа үзээд байвал та үзэлт болгоноос 0.005 $ авна. 3 гишүүний нийлбэрээр өдөрт 0.06 $ дээр нь таны өөрийн 0.04 $ нэмээд та өдөрт 0.10 $ орлоготой болно.
7 хоногийн дотор та дахин 3 гишүүн түрээслэх орлого хуримтлуулж чадах бөгөөд ингэснээр өдөрт 0.16 $ олох боломжтой.
Дараагийн 7 хоногт дахин 5 гишүүн авна гээд бодвол өдөрт 0.26 $.
Дахин нэг 7 хоноход 10 гишүүн түрээслэх боломжтой болж орлого 0.46 $ хүрнэ.
4 дэх 7 хоногийн сүүлээр та дахин 19 гишүүн түрээслэх боломжтой болж (бүгд 40 гишүүн) өдөрт 0.84 $ олдог болно... гэх мэтээр цааш үргэлжилнэ.
Хэрэв түрээсэлсэн гишүүн 14 хоногийн турш идэвх муутай байвал систем өөрөө түүнийг өөр гишүүнээр үнэгүй солих болно. (Алтан гишүүний хувьд 14 биш, 7 хоног)
Хамгийн гол нь өдөр бүр зараа үз! Гишүүдээсээ орлого олохын тулд шинэ гишүүн түрээслэх боломж гармагц л түрээслээд байх хэрэгтэй. Түрээсний хугацаа нь дуусаж буй гишүүний төлбөрийг бүү мартаарай. Ялангуяа 7-оос бага хоног үлдсэн гишүүдийг сайн анхаарч байгаарай!
Гишүүдтэйгээ ажиллах тодорхой нэг өдөр, жишээ нь даваа гарагт гэх мэтээр гаргавал их амар байдаг. Тэгээд энэ өдрөө л гишүүдээ хянаж шалгаж, хэнийх нь түрээсийг сунгах, дахин хэдэн гишүүн түрээслэх боломжтой байгааг тооцоолох гэх мэтээр ажиллана. 

3-р алхам – 90 $

Гишүүн түрээслэх ажлаа үргэлжлүүлсээр 300 гишүүнтэй болж авах хэрэгтэй. Мэдээж үүнд тодорхой цаг хугацаа зарцуулагдана. Гэхдээ бид өдөрт маш бага цаг зарцуулж идэвхгүй хөдөлмөрөөр мөнгө олж байгаагаа бодолцох хэрэгтэй шүү дээ. Ингээд 300 гишүүн өдөрт тус бүр 4 реклам үзнэ. Үзэлт бүрээс танд 0.005 $ буюу нийт 6 $ орж ирнэ. 300 гишүүнтэй (жирийн хэрэглэгч үүнээс илүү байх боломжгүй) болмогц энэ тоогоо алдахгүй барьсаар дансандаа 90 $ хуримтлуулна.

4-р алхам – Алтан гишүүн болох

Өмнөх алхамдаа бид жилд 90 $ хуримтлуулахыг зорьсон. Энэ зорилгыг хангаснаар “Алтан гишүүн” болно. Үүнийг системийн гишүүнчлэлийн шагнал гэж үзэж болох бөгөөд орлогоо эрс нэмэгдүүлэх боломжийг олгодог. Жишээ нь: түрээсний гишүүдийн үзэлт бүрд та 0.005 $ биш, харин 0.01 $ авна. 300 гишүүнээсээ өдөрт 12 $ авна гэсэн үг. Мөн өдөрт үзэх зар сурталчилгааны тоо хэмжээ, үнэ өртөг ч өөрчлөгдөнө.
Цаашид түрээсийг реклам үзэлт, зар мэдээ болон гишүүдийн төлбөр, бусад идэвх зүтгэлээс хамааран олгох оноогоор сунгах боломжтой болно. Жилд 30 000 хүртэл оноо өгч болно.

5-р алхам – Гишүүдийн баазыг өргөтгөх

Алтан гишүүн болмогц гишүүн түрээслэх ажлаа үргэлжлүүлнэ. Мэдээж мөнгөө гар дээрээ авахыг хүн бүр хүсэлгүй л яахав. Гэхдээ бүр их орлоготой болохын тулд бага зэргийн тэвчээр хэрэгтэй. Одоо 2000 тооны гишүүн түрээсэлж болно. Өдий тооны гишүүд өдөрт 80 $ орлогыг танд оруулах болно. Өөрөөр хэлбэл: 80 $*30 хоног=2400 $. Үүнээс гишүүдийн түрээсийг хасна: 2000*0,20=400 $. Ингээд сард 2000 $ орлоготой үлдэх нь, гэхдээ энэ бол эцсийн хязгаар биш шүү...

Миний тооцоо


neobux-т ажиллаж байгаа хүмүүст хэлэхэд шантрахгүй ажиллаад байгаарай. Миний тооцоолсноор алтан гишүүд долоо хоногт 50 гишүүн аваад 240 өдрөөр сунгаад явбал 10 сарын дотор 2000 гишүүнтэй болно. 2000 гишүүнтэй болвол та сард доод тал нь 600$ олох болно шүү. Гэхдээ зөвхөн 2000 гишүүнтэй болоод зогсох биш дараа нь та ultimate гишүүн болвол 4000 гишүүн түрээслэж болно. Тийм болохоор 2 жилийн дотор гэхэд 2000-3000$ олдог болно. Энэ бол та ажил бас сурлагынхаа хажуугаар хийгээд давхар орлоготой болох боломж шүү.
Танд амжилт хүсье... 

Илгээх | 98 хүн уншсан | Бичсэн: Оюунжаргал

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

ИНТЕРНЭТЭЭР АЖИЛ ХИЙЖ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛООРОЙ...

NeoBux сайт нь 2008 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа, энэ төрөлдөө хамгийн шилдэг ...

Экологийн ул мөр буюу ЭКО сургуулийн 7 алхам

http://www.mediafire.com/view/?ff6t8seeen7hq77татаж аваарай...

Вэб мэдээлэлтэй ажиллах, мэдээлэл татан авах 8-р анги

http://www.mediafire.com/?ff6t8seeen7hq77Мэдээлэл зүйн багш нар санал өгч зөвлөнө үү? ...

Багш нараа 3D хэлбэрээр хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлтгээрэй!

http://www.mediafire.com/file/lbku7gp6100k9u8АВААРАЙ....

Хүүхдээ мундаг математикч болгомоор байна уу?

http://www.mediafire.com/file/lpe7gngu040bdetТАТАЖ АВААД ТОГЛУУЛААРАЙ....

Scratch програмд суралцах видео хичээл

http://www.mediafire.com/file/xpbyor0i2cprkm4АМЖИЛТ ХҮСЬЕ. СУРАЛЦААД БАЙГААРАЙ....

Сургалтын хөтөлбөр боловсруулах Scratch програм

http://www.mediafire.com/file/8kboi1gl9rq38tvАВААРАЙ.Сурсан бүхэн олз. Сураагүй бүхэн гэм....

7-р анги Файл ба хавтас зохион байгуулах

Мэдээлэл зүйн багш нар ээлжит хичээлийг үзээд хэрхэн засварлах талаар зөвлөгөө өгнө үү? 199.91.153.6...

Мэдээлэл зүйн багш нарт....

5-р ангийн 3-р нэгж хичээлийн хөтөлбөрТатаж авах холбоос199.91.154.142/8k70hkcyb5kg/khnbb13jea44x0h/...

Camtasia Studio - ийн Power point дээр бэлтгэсэн хичээл

Camtasia Studio програмыг эхлэн суралцаж байгаа хэрэглэгчидэд зориулан МУБИС-ын багш Ч.Долгоржавын б...

Зургаа ийм гоё болгоорой!

Татаж авахыг хүсвэл:http://www.file.mn/share.php?code=1112059035&pubID=6045...

Google Chrome-ийг эндээс татаж авч суулгаарай.

Google Chrome нь хурд сайтаагаас гадна вируснээс сайн хамгаалагдсан сүүлийн үед их дэлгэрч байгаа. Т...

Эксел програм дээр журнал хийх хичээл

 Татаж авах холбоосhttp://share.gogo.mn/bhnNuL8vMT63601322040676/Excel_Programd_jurnal_hiih[1]....

ЭКО сургуулийн багш нар Ховд аймагт ажиллав.

 Татаж авах холбоосhttp://share.gogo.mn/uB8DXaSiTC21741321595543/Tailan.docx...

Би ЭКО сургуулийн багш

 Миний бие 09-р сарын 24-өөс 09-р сарын 29-ны өдөр хүртэл Ховд аймагт ЭКО сургуулийн туршлага с...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 31491 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax