Тавтай морилно уу!

Та мэдээллийн эрин зууны иргэн болсон уу?

2011-11-14, 13:52

МАНАЙ СУРГУУЛЬ НЭГ ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ

Түвшинширээ сумын сургууль нь 1935 онд анх байгуулагдсан 1975 онд дунд сургууль болж өргөжсөн 1995 онд нутгийн унаган хүү МУ ын СГЗ эрдэмтэн зохиолч Д Маамын нэрэмжит болсон . Үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл үе үеийн Түвшинширээчүүдийн ирээдүй хойчийг соён гэгээрүүлж сурган хүмүүжүүлэх үүргийг нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн түүхэн замналтай сургууль юм . Манай сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилд 488 суралцагчтай, /үүнээс бага анги 283, дунд анги 205, дотуур байрандаа 95 хүүхэдтэй, АББ- ЗС аар 54 хүүхдэд дүйцсэн хөтөлбөрийн боловсрол эзэмшүүлдэг / нийт 19 бүлэгтэйгээр суурь боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна . Нийт 27 үндсэн багштай эдгээрийн маань 12 нь заах арга зүйч , 3 нь тэргүүлэх зэрэгтэй мэргэжлийн багшийн хангалт 98 % хүрсэн багш нарын маань 80% нь 5 аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа өөрийн гэсэн арга барил дадлага туршлагатай хүмүүс байдаг юм . Энэ хичээлийн жилд сурлагын амжилт 100 %, сурлагын чанар 53.6 хувьд хүрсэн нь өмнөх жилээс даруй 5.7%- р өссөн байна . Сургалтын орчныг бүрдүүсэн 9 кабинетыг байгуулан гэрчилгээ авч баталгаажуулснаас гадна нэмж 3 кабинетыг байгуулахаар шамдаж байна . Хүүхдийн сурч боловсрох , хөгжин төлөвших орчин нөхцөл маш сайн бүрдсэн төдийгүй багш ажиллагсадын ажиллах хөгжих боломжуудыг бүхий л талаар бүрдүүлсэн сургууль юм . 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай сургууль, биеийн тамирын заалны иж бүрэн цогцолборыг ашиглалтанд хүлээн авснаас гадна сүүлийн жилүүдэд БСШУЯ болон гадаадын хандивлагч орнуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдаж нийт 50.505. 465 төгрөгийн орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл , ном гарын авлага , тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаар манайх аймагтаа анхны нэг ээлжээр хичээллэдэг сургууль болсон бөгөөд үдийн хойно хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан , сонгон секцүүд хичээллэхийн зэрэгцээ, сурлагын хоцрогдлыг арилгах давтлага ажлууд болон спорт, соёл урлагийн арга хэмжээнүүд цагийн хуваарийн дагуу тогтмол зохиогдож байна. 2010 оны хичээлийн жилд БСШУЯ ны хөрөнгө оруулалтаар 25,6 сая төгрөгийн өртөгтэй Багш хөгжлийн төвийг байгуулан интернэтэд холбогдсоноор 2 багш дундаа 1 компьютер эзэмшин ээлжит хичээлийн бэлтгэлээ хангахын зэрэгцээ ажлын байрандаа мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж эхэллээ. 2010 оны онцлох 10 бүтээлч ажил
1. Шинэ сургуулийн гадна 250 ш мод бут , 48м2 зүлэгжүүлэлт, 38м2 цэцгийн мандал зэрэг ногоон байгууламж байгуулан усалгааны системд холбож өгөв.
2. Хашаажуулалт ,гэрэлтүүлэг 1.5 га талбай ,явган зам 42м2, сүүдрэвч 2ш, дотуур байрын гадна тоглоомын талбай зэргийг байгуулж тохижуулснаар “ Цэвэр орчин аян” –д тэргүүлсэн
3. Дотуур байрыг нэгдсэн халаалт болон цэвэр усны шугамд траншейгаар холбосноор зөөврийн усыг халсан
4. Бага сургуулийн уурын зуухны тогоог шинэчилж холболт хийсэн
5. Багш хөгжлийн төвийг байгуулж 2 багшийн дунд 1 компьютер эзэмшсэнээр ээлжит хичээлийн бэлтгэл сайжирсан
6. Бага сургуулийг интернэтэд холбосноор бүх багш ажлын байрандаа мэргэжлээ дээшлүүлэх боломж бүрдсэн
7. Математик , Биеийн тамирын кабинетыг шинээр байгуулж тохижуулан гэрчилгээтэй болгох бэлтгэлийг хангасан
8. АББ-ЗС-ын Гэгээрэл төвийг тохижуулж байнгын үйл ажиллагаатай болгох боломжийг бүрдүүлсэн
9. Биеийн тамирын заалны тоног төхөөрөмж авч ашиглаж эхэлсэн
10. Малын шүлхий өвчний эсрэг тэмцэлд байгууллагын бүх багш ажиллагсад хамрагдан эргүүл жижүүр, постонд тогтмол гарснаас гадна Сумын гамшгаас хамгаалах санд хамт олноос 280.0 төгрөгийн хандив, сурагч эцэг эхчүүдийн хүчээр 312 ш нэг удаагийн хувцас хэрэглэл хийлгэж өгсөн.
ЭКО сургууль болсноор
1. Сургуулийнхаа ногоон байгууламжийг өргөжүүлж сургуулийн гадна 50 ш мод бут , 12м2 зүлэгжүүлэлт, 76м2 цэцгийн мандал байгууллаа.
2. Сургууль маань Монгол улсын хэмжээнд ЭКО сургууль 4-ийг шалгаруулсны нэг нь боллоо. Эко сургууль болсноор манай сургууль цэцэгт байгууламжаа эрс нэмэгдүүлж 2011 оны 9-р сарын 14ны өдөр 600 цэцгийн баярыг зохион байгуулав.
3. Сургууль маань Синторо Гоулд компаний 15 сая төгрөгнийн хөрөнгө оруулалтаар гүний худагтай болсноор зөөврийн усыг халж цэвэр усны хэрэгцээгээ 100% хангадаг болсон.
4. ЭКО зөвлөлийн багш нарын туршлага судлах болон бусад ЭКО сургалтуудад байнга хамруулж байна.

Илгээх | 438 хүн уншсан | Бичсэн: Оюунжаргал

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (3) | :

amjilt hvsie ilvv ih medeelel ogch baigaarai
Зочин хэзээ бичсэн: 10:38, 2012-03-21 | |
òàëàðõàë
алга ташилтìàø ñàéí áíà öààøèä áîëîìæîî á¿ðýí àøèãëàæ ¿éë àæèëëàãààãàà ºðãºæ¿¿ëýõèéã õ¿ñüå алга ташилт тэврэлт
áàòñàéõàí (зочин) хэзээ бичсэн: 10:45, 2012-02-29 | |
гоё шүү bailaa
ZAYA1B хэзээ бичсэн: 10:14, 2011-12-01 | |

Шинэ нийтлэлүүд

ИНТЕРНЭТЭЭР АЖИЛ ХИЙЖ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛООРОЙ...

NeoBux сайт нь 2008 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа, энэ төрөлдөө хамгийн шилдэг ...

Экологийн ул мөр буюу ЭКО сургуулийн 7 алхам

http://www.mediafire.com/view/?ff6t8seeen7hq77татаж аваарай...

Вэб мэдээлэлтэй ажиллах, мэдээлэл татан авах 8-р анги

http://www.mediafire.com/?ff6t8seeen7hq77Мэдээлэл зүйн багш нар санал өгч зөвлөнө үү? ...

Багш нараа 3D хэлбэрээр хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлтгээрэй!

http://www.mediafire.com/file/lbku7gp6100k9u8АВААРАЙ....

Хүүхдээ мундаг математикч болгомоор байна уу?

http://www.mediafire.com/file/lpe7gngu040bdetТАТАЖ АВААД ТОГЛУУЛААРАЙ....

Scratch програмд суралцах видео хичээл

http://www.mediafire.com/file/xpbyor0i2cprkm4АМЖИЛТ ХҮСЬЕ. СУРАЛЦААД БАЙГААРАЙ....

Сургалтын хөтөлбөр боловсруулах Scratch програм

http://www.mediafire.com/file/8kboi1gl9rq38tvАВААРАЙ.Сурсан бүхэн олз. Сураагүй бүхэн гэм....

7-р анги Файл ба хавтас зохион байгуулах

Мэдээлэл зүйн багш нар ээлжит хичээлийг үзээд хэрхэн засварлах талаар зөвлөгөө өгнө үү? 199.91.153.6...

Мэдээлэл зүйн багш нарт....

5-р ангийн 3-р нэгж хичээлийн хөтөлбөрТатаж авах холбоос199.91.154.142/8k70hkcyb5kg/khnbb13jea44x0h/...

Camtasia Studio - ийн Power point дээр бэлтгэсэн хичээл

Camtasia Studio програмыг эхлэн суралцаж байгаа хэрэглэгчидэд зориулан МУБИС-ын багш Ч.Долгоржавын б...

Зургаа ийм гоё болгоорой!

Татаж авахыг хүсвэл:http://www.file.mn/share.php?code=1112059035&pubID=6045...

Google Chrome-ийг эндээс татаж авч суулгаарай.

Google Chrome нь хурд сайтаагаас гадна вируснээс сайн хамгаалагдсан сүүлийн үед их дэлгэрч байгаа. Т...

Эксел програм дээр журнал хийх хичээл

 Татаж авах холбоосhttp://share.gogo.mn/bhnNuL8vMT63601322040676/Excel_Programd_jurnal_hiih[1]....

ЭКО сургуулийн багш нар Ховд аймагт ажиллав.

 Татаж авах холбоосhttp://share.gogo.mn/uB8DXaSiTC21741321595543/Tailan.docx...

Би ЭКО сургуулийн багш

 Миний бие 09-р сарын 24-өөс 09-р сарын 29-ны өдөр хүртэл Ховд аймагт ЭКО сургуулийн туршлага с...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 31523 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax