Тавтай морилно уу!

Та мэдээллийн эрин зууны иргэн болсон уу?

2011-11-18, 13:45

Би ЭКО сургуулийн багш

 Миний бие 09-р сарын 24-өөс 09-р сарын 29-ны өдөр хүртэл Ховд аймагт ЭКО сургуулийн туршлага судлахаар томилогдон ажилласан.

 Хүмүүс бид эх дэлхийгээ хайрлах цаг болж гэдгийг хүн бүхэн мэддэг ч хийж чаддаггүй. Яагаад хийж чадахгүй байна вэ?

“Эх дэлхий маань аврал эрж байна”, “Усны нөөц багасч байна”, “Ирээдүй маань бүрхэг боллоо” гэж бишгүй л ярьж хэлж бичиж байгаа хэдий ч хүн та өөрөө  энэ бүгдийг хийгээд байгаагаа ухаардаггүй. Та өөрөө энэ дэлхийг доройтуулж байгаа нэгэн гэдгийг ойлгуулахын тулд энэхүү сургалт явагдсан.

Бас л яагаад би гэж...?

Яагаад гэвэл бид өнөөдөр хэтэрхий их хэрэглэж, чамирхаж, шунаж байгаагаас л ийм аймшиг ярих болжээ. Өвөг дээдэс минь ямар ч сайхан хэмнэж амьдардаг байжээ. Малынхаа арьсыг элдээд хувцас хийчихдэг, тариа будаагаа тарьчихдаг, ноосоо саваад эсгий хийчихдэг байсан тэд байгалиас илүү гарсныг гуйж амьдардаг байсан бол бид дээрэмдэж амьдарч байгаа.

Манай суманд л гэхэд одоо өвлийн түлээ гэж хөрзөн бэлтгэдэг байсан бол сүүлийн үед нүүрс гэж хошуурцгааж нүүрсгүй бол өвөлжиж чадахгүй болжээ. Өвөлдөө хөвөнтэй өмд, бээлий хийж өмсдөг байсан бол одоо хөвөнтэй өмд бээлий хийгээд өмсдөг хүнийг эрээд олохгүй. Зундаа сүүний хоолоор зунждаг байсан бол махгүй бид гурав ч хонож чадахгүй. Хуучирсан хувцсаараа малын нэмнээ хийж, гэрийн дулаалгаа нөхдөг байсан бол одоо шинэ дулаалга авах нь илүү биед амар болсон.

Дэлхийн нийт талбайн дөнгөж ¼ нь л хуурай газар байдаг. Үүнийг дэлхий бүх хүнд буюу 6,5 тэрбум хүнд хуваавал нэг хүнд ноогдох талбай нэг хүнд ноогдох талбай нь 2,1га болж байгаа юм. Дэлхийн нэг ширхэг хүн та энэ 2,1 га-гийн ашиг шимийг хүртэж л амьдрах ёстой. Гэтэл энэ тоог дэлхийн улс гүрнүүдэд хуваавал:

-       Америкт – 4,5 га

-       Монголд – 3,5 га

-       Хятадад – 2,1 га байх юм.

Бүх хүн америкчууд шиг амьдрах юм бол 4,5 дэлхий хэрэгтэй.

Гэтэл бид нарын хэлдгээр “хужаа” нар өөрийн байгаа нөөцөө яг л ашиглаад хэрэглэж байгаа орны нэг байна. Аргагүй шүү дээ. Эрээний зээл дээр явж байхад худалдаачин хүүхнүүд хоорондоо юм ярин шулганангаараа бид нарын өмсөх цамц, бээлий, өмдийг нэхээд сууж байдаг юм чинь.

Дэлхийн жилийн нөөцийг судалж гаргасан байна. Дэлхийн хүмүүс бид өөрсдийн хурааж хуримтлуулснаа жил бүрийн 1,1-нээс эхлэн идэж, хэрэглэдэг гэвэл бид 09-р сарын 25-н гэхэд л хэрэглээд дуусдаг байна. Өөрөөр хэлбэл дэлхий ээж бэлтгээд өгсөн юмыг бид 9-хөн сар хэрэглээд дуусчихдаг байна.

Тэгээд 09-р сарын 25-наас хойш дараагийн үеэсээ буюу ирээдүйгээсээ зээлж иддэг байна. Тэгэхээр дэлхий маань өөрийнхөө хэмжээнд бидэнд хангалттай бэлтгэж өгчихөөд байхад бид түүнийг хуваарилаад идчихэж чадахгүй илүү их шунаж хэрэглэдэг гэсэн үг. Одоо бидэнд энэ бүхнээс гарах цорын ганц гарц бол ХЭМНЭХ юм.

Түүнээс гадна бид мэдээж ногоо тарих хэрэгтэй. Хүн төрөлхтөн улам олон болсоор байгаа. Нэг ч гэсэн хүнээ дээдэлж, хүний эрхийг хангалттай хамгаалж байгаа. Тэгвэл цэцгийн үрийг, жимсний үрийг, амьтны үр төлийг яагаад үүн шигээ хайрлаж болохгүй гэж. Цэцэг ч, жимс ч, амьтан ч тэд өөрсдийн үр төлөө үргэлжлүүлэн үлдээх сонирхолтой байдаг шүү дээ. Ингэхийн тулд нэг ч цэцгийн үрийг үрэгдүүлэхгүй таримаар байгаа юм. Цэцэг биднийг бодвол бага хэрэглэдэг юм шүү. Тэднийг бид үржүүлэх нь л чухал байгаа юм.

Эцэст нь хэлэхэд “Энэ ганцхан дэлхий маань бүх хүнд хүрэлцэнэ. Гагцхүү бүх хүний шуналд хүрэлцэхгүй” гэж Махатма Ганди хэлсэн байдгийг санах хэрэгтэй. 

Илгээх | 490 хүн уншсан | Бичсэн: Оюунжаргал

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1) | :

өөрөөсөө эхэл
Зочин хэзээ бичсэн: 09:17, 2011-11-22 | |

Шинэ нийтлэлүүд

ИНТЕРНЭТЭЭР АЖИЛ ХИЙЖ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛООРОЙ...

NeoBux сайт нь 2008 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа, энэ төрөлдөө хамгийн шилдэг ...

Экологийн ул мөр буюу ЭКО сургуулийн 7 алхам

http://www.mediafire.com/view/?ff6t8seeen7hq77татаж аваарай...

Вэб мэдээлэлтэй ажиллах, мэдээлэл татан авах 8-р анги

http://www.mediafire.com/?ff6t8seeen7hq77Мэдээлэл зүйн багш нар санал өгч зөвлөнө үү? ...

Багш нараа 3D хэлбэрээр хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлтгээрэй!

http://www.mediafire.com/file/lbku7gp6100k9u8АВААРАЙ....

Хүүхдээ мундаг математикч болгомоор байна уу?

http://www.mediafire.com/file/lpe7gngu040bdetТАТАЖ АВААД ТОГЛУУЛААРАЙ....

Scratch програмд суралцах видео хичээл

http://www.mediafire.com/file/xpbyor0i2cprkm4АМЖИЛТ ХҮСЬЕ. СУРАЛЦААД БАЙГААРАЙ....

Сургалтын хөтөлбөр боловсруулах Scratch програм

http://www.mediafire.com/file/8kboi1gl9rq38tvАВААРАЙ.Сурсан бүхэн олз. Сураагүй бүхэн гэм....

7-р анги Файл ба хавтас зохион байгуулах

Мэдээлэл зүйн багш нар ээлжит хичээлийг үзээд хэрхэн засварлах талаар зөвлөгөө өгнө үү? 199.91.153.6...

Мэдээлэл зүйн багш нарт....

5-р ангийн 3-р нэгж хичээлийн хөтөлбөрТатаж авах холбоос199.91.154.142/8k70hkcyb5kg/khnbb13jea44x0h/...

Camtasia Studio - ийн Power point дээр бэлтгэсэн хичээл

Camtasia Studio програмыг эхлэн суралцаж байгаа хэрэглэгчидэд зориулан МУБИС-ын багш Ч.Долгоржавын б...

Зургаа ийм гоё болгоорой!

Татаж авахыг хүсвэл:http://www.file.mn/share.php?code=1112059035&pubID=6045...

Google Chrome-ийг эндээс татаж авч суулгаарай.

Google Chrome нь хурд сайтаагаас гадна вируснээс сайн хамгаалагдсан сүүлийн үед их дэлгэрч байгаа. Т...

Эксел програм дээр журнал хийх хичээл

 Татаж авах холбоосhttp://share.gogo.mn/bhnNuL8vMT63601322040676/Excel_Programd_jurnal_hiih[1]....

ЭКО сургуулийн багш нар Ховд аймагт ажиллав.

 Татаж авах холбоосhttp://share.gogo.mn/uB8DXaSiTC21741321595543/Tailan.docx...

Би ЭКО сургуулийн багш

 Миний бие 09-р сарын 24-өөс 09-р сарын 29-ны өдөр хүртэл Ховд аймагт ЭКО сургуулийн туршлага с...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 31296 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax